Хүний нөөцийн бодлого
Бид компанийнхаа эрхэм зорилго хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дараах хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.
• Ажилтныг зөв ажлын байранд нь ажиллуулах
• Ажилтан бүр компанийн нэг чухал хэсэг бөгөөд оролцогч тал гэсэн зарчмыг баримтлах
• Ажилтнуудын гүйцэтгэх үүргүүдийг компанийн зорилгод чиглүүлэн оновчтой хуваарилж, тодорхойлох
• Ажилтны цалин хөлсийг тухайн ажилтны үүргийн биелэлт болон компанийн үйл ажиллагааны үр дүнгээс хамааруулан тогтоох
• Ажилтны суурь цалинг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай хэмжээгээр тогтоох
• Ажилтныг урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах урамшууллын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх
• Ажилтныг цэгцтэй сэтгэх болон танин мэдэх арга барилд сургаж, хөгжүүлэх
• Ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй, системтэй сургаж, хөгжүүлэх
• Ажлын байрны таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх
• Компанийн соёлыг зөв төлөвшүүлэх
• Санаачилгатай, Бүтээлч, Сурч хөгжих тэмүүлэлтэй, Эерэг хандлагатай, Зарчимч хамт олныг бүрдүүлэх