Бизнесийн чиглэл

“Хөхсэрхийн оргил групп” нь үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн захиалга түгээлтийн “Баян Хөхсэрх Дистрибьюшн” ХХК, шингэн хүнсний импорт, брэнд хөгжүүлэлтийн “Сафа кондитор” ХХК, мөн хүнсний бараа импортын “Хөхсэрхийн оргил” ХХК, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Хөхсэрх фүүдс” ХХК зэрэг охин компаниудаар цар хүрээгээ тэлсээр байна.

Бид Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хот, 356 сумдын нийт 10000 харилцагчдад захиалга түгээлтийн нэгдсэн системээр бараагаа түгээн борлуулдаг.

Бид улс орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгч, харилцагчдынхаа төгс итгэлийг хүлээсэн салбартаа тэргүүлэгч компани болохыг зорин ажиллаж байна.