“Хөхсэрхийн оргил” групп нь олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Бид 2008 оноос эхлэн ОХУ, ХБНГУ, Бразил, Турк, Вьетнам, Украйн, Беларусь, Казакстан, Киргистан, Узбекистан, Туркменистан зэрэг 20 гаруй улсаас дэлхийн томоохон брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр импортлон Монгол улсын зах зээлд нэвтрүүлэх, нутагшуулах ажлуудыг хийж байна.

Өдгөө чихэр жигнэмэгийн Sweet Life, Сладонеж, Ламзур, Якар, Кондитер профи, Пермская, Сладуница брэндүүд, жимсний чанамал бүтээгдэхүүний Сава, Повидло брэнд, ус, ундаа шингэн хүнсний Dizzy, Zukko, Fest Berry, Aсем Ай брэнд зэрэг олон бүтээгдэхүүн хэдийн хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж чадсан байна.

Манай хамт олон